НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү журмаар БНСУ-н SkinDox компаний Cosdox брэндийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг Монгол улсаас захиалах, хүлээн авах гишүүний эрх үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Журам нь “Бараа бүтээгдэхүүн захиалах журам”, “Урамшуулал олгох журам”, Ёс зүйн дүрэм”, “Оффис ашиглалтын журам”-ийн хамт хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3 Холбогдох дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, компаний албан ёсны хаягт гишүүн болох хүсэлт илгээн, өөрийн нэр дээр ID код авснаар гишүүн болох бүртгэл нээгдэнэ.
1.4 Бараа бүтээгдэхүүний захиалга хийж, төлбөр төлснөөр гишүүн болно.
1.5 Хүсэлт гаргасан хүн гишүүнчлэлийн зөвхөн нэг эрхийг эзэмшнэ.
1.6 Гишүүний мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдэнэ. Мэдээллийг чандлан нууцлана.
1.7 Бусдын ятгалга, нөлөө хүчинд автаж өр зээл тавьж гишүүн болох, бүтээгдэхүүн захиалахыг компани дэмждэггүй болно.
ХОЁР. ГИШҮҮНИЙ ЗЭРЭГ
SkinDox компаний маркетингийн хамтрагч гишүүний зэргээс аль ч зэргийг сонгох боломжтой.
2.1 M/member/.
2.1.1 110,000,000w /нэг зуун арван мянган вонн/-оос доош бараа бүтээгдэхүүний захилга хийсэн хүнд үүсэх бүртгэл. Тухайн хүний нэр дээр код үүсч, байршил бий болно.
2.2 S /start/
2.2.1 110,000w /нэг зуун арван мянган вонн/-оос дээш бараа бүтээгдэхүүний захилга хийсэн хүнд олгодог гишүүний зэрэг болно.
2.3 B/Business/
2.3.1 330,000w /гурван зуун гучин мянган вонн/-ий бараа бүтээгдэхүүний захилга хийсэн хүнд олгодог гишүүний зэрэг болно.
2.4 P/Power/
2.4.1 1,100,000w /нэг сая, нэг зуун мянган вонн/-ий бараа бүтээгдэхүүний захилга хийсэн хүнд олгодог гишүүний зэрэг болно
2.5 Гишүүний зэргээ ахиулах боломж нь хугацаанаас үл хамааран гишүүн бүрт нээлттэй.
ГУРАВ. ГИШҮҮНИЙ ЦОЛ
3.1 MR/master/ цол Энэ цолонд 2 аргаар хүрч болно. Үүнд:
3.1.1 Өөр дээрээ 2,200,000w /хоёр сая, хоёр зуун мянган вонн/-ний бараа бүтээгдэхүүний захилга хийж, мастер цолтой болно.
3.1.2 Өөрийн багт нийт гурван “Start” цолтонг бий болгож, багийн орлого 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ PV хүрсэн нөхцөлд мастер цолтой болно.
Нийт гурван “Start” цолтон гишүүнээ багийнхаа баруун, зүүн гарт тус бүр нэг, аль нэг талдаа нэг “Start” цолтонг байршуулна.
3.2 P/polaris/
3.2.1 Өөрийн багийн баруун, зүүн гараас тус бүр нэг мастер цолтон төрүүлж, багийн орлого 33,000,000 /гучин гурван сая/ PV хүрсэн нөхцөлд поларис цолтой болно.
3.3 RP /royal polaris/
3.3.1 Өөрийн багийн баруун, зүүн гараас тус бүр нэг поларис цолтон төрүүлж, багийн орлого 330,000,000 /гурван зуун гучин сая/ PV хүрсэн нөхцөлд рояал поларис цолтой болно.
3.4 CP /crown polaris/
3.4.1 Өөрийн багийн баруун, зүүн гараас тус бүр рояал поларис цолтон төрүүлж, багийн орлого 1,100,000,000 /нэг тэр бум, нэг зуун сая/ PV хүрсэн нөхцөлд кровон поларис цолтой болно.
ДӨРӨВ. ГИШҮҮНИЙ ЭРХ
4.1 Гишүүний авах цалин урамшуулалыг “Урамшуулал олгох журам”-р зохицуулна.
4.2 Гишүүн нь бараа бүтээгдэхүүнийг вонноор болон төгрөгөөр захиалах эрхтэй.
4.3 Захиалсан бүтээгдэхүүнээ Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн авах эрхтэй.
4.4 Гишүүний болон багийн PV оноогоор урамшуулал авах, зэрэг цолоо ахиулах эрхтэй.
4.5 Компаниас зохион байгуулж буй сургалт, аялал, урамшуулалд хамрагдах эрхтэй.
4.6 Компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесстой танилцах эрхтэй.
4.7 Компаний мэдээллийн санд байх өөрийн бүртгэл мэдээлэл, захиалсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээтэй танилцах эрхтэй.
4.8 Бүтээгдэхүүний чанартай холбоотой санал гомдол гаргах, чанар болон сав баглаа боодлын доголдолтой бараа хүлээн авахаас татгалзах, солих, буцаах эрхтэй.
4.9 Гишүүний эрх ашигтай шууд холбоотой санал гомдолыг спонсороороо дамнуулан гаргах эрхтэй.
4.10 Гишүүн нь хууль ёсны эрх ашгийг нь хохироосон уригчаас, спонсороос татгалзах эрх нь нээлттэй. Татгалзах хүсэлтийг бичгээр, нотлох баримтын хамт гаргана.
4.11 Эрх ашиг нь хөндөгдсөн гишүүний спонсороо, багаа сольж ажиллах эцсийн шийдвэрийг компаний удирдлагын хурлаар шийдвэрлэнэ.
4.12 Эрх ашиг нь хөндөгдсөн гишүүн цаашид ажиллах зэрэг, цолыг хадгалах, цуцлах эсэхийг компаний удирдлагын хурлаар шийдвэрлэнэ.
4.11 Гишүүн нь өөрийн сайн дураар багаа солих, багаас гарах эрх нь нээлттэй. Сайн дураар багаа сольсон тохиолдолд зэрэг, цол хураагдана.
4.12 Сайн дураар багаа сольсон, багаас гарсан, багтай ажиллахаас татгалзсан тохиолдолд зургаан сарын дараа дахин гишүүнээр элсэх эрх нь нээлттэй.
ТАВ. ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ
5.1 Гишүүнээр бүртгүүлэхдээ холбогдох мэдээллүүдийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
5.2 Компаниас баталсан журам, дүрмийг нэг мөр дагаж мөрдөх үүрэгтэй.
5.3 Компаниас зохион байгуулж нээлттэй үйл ажиллагаа, цаг үеийн ажилд идэвхи санаачлагтай оролцох үүрэгтэй.
5.4 Компаниас гаргасан шийдвэр, уриалгыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Дэмжих боломжгүй нөхцөл байдалд тайлбарыг бичгээр гаргах үүрэгтэй.
5.6 Хүндэтгэн үзэх, зайлшгүй шалтгааныг нотлож чадаагүй тохиолдолд багийг солихгүй байх үүрэгтэй.
5.7 Чанарын доголдол илэрсэн, захиалгаас зөрүүтэй бүтээгдэхүүн ирсэн, тээвэрлэлтийн явцад гэмтсэн зэргээс бусад тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаахгүй байх үүрэгтэй.
5.8 Бүтээгдэхүүн ирснээс хойш ажлын 1-7хоногт багтаан хүлээн авах үүрэгтэй.
5.9 Компаний тухай, бараа бүтээгдэхүүний орц найрлага, үнэ тарифтай холбоотой мэдээлэл, гишүүний эрх зүйн байдлын тухай мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй.
5.10 Компаний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. Бизнесын нэр хүндэд халдахгүй байх үүрэгтэй.
5.11 Нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг хэвлэл мэдээлэлд өгөх, бусдад дамжуулахыг хориглоно.
5.12 Эрх бүхий байгууллагын шаардснаар зайлшгүй, гарцаагүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэн яаралтай компаний удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлийг өгөх үүрэгтэй.
ЗУРГАА. ГИШҮҮНИЙ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
6.1 Компаний баталсан “Гишүүнчлэлийн журам”, “Урамшуулал олгох журам”, Ёс зүйн дүрэм”, “Оффис ашиглалтын журам”-ыг зөрчсөн гишүүний гишүүнлэл цуцлагдана.
6.2 Код идэвхжүүлэн бараа бүтээгдэхүүн захиалж, багийн ажиллагаа эхэлснээс хойш багаа солих хүсэлтийг сайн дураар гаргасан гишүүний эрхийг компаний удирдлагын шийдвэрээр цуцлах, тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ.
6.3 Эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс түр завсарлах хүсэлт гаргавал гишүүний гаргасан хугацаагаар гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.
6.4 Компаний засаглал, багийн зохион байгуулалтанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эрх зүйн баримт бичигт заасан ноцтой зөрчил гаргасан гишүүнийг гишүүнчлэлээс хасна.
6.5 Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дур мэдэн өөрчилсөн, лац битүүмжийг задалсан бараа бүтээгдэхүүнийг бусдад өгсөн, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж компаний бизнесийн нэр хүндийг унагаасан гишүүнийг гишүүнчлэлээс хасна.
6.6 Нууцад хамаарах мэдээллийг хэвлэл мэдээлэлд өгсөн, олон нийтэд цацсан, бусад сувагчлалаар түгээсэн санаатай үйлдэл гаргасан гишүүнийг гишүүнчлэлээс хасна.
6.7 Компаний хэвийн үйл ажиллагааг тасалдуулах худал цуурхал тараасан, засаглалыг хямраасан гишүүний зэрэг цолыг бууруулж, бонус авах эрхийг хасна. Шаардлагтай тохиолдолд гишүүнчлэлээс хасна.
6.8 Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд гишүүнчлэлээс хасна.
6.9 Гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг гишүүнээс хасна.
6.10 Компаний бизнесийн нэр хүндэд санаатай халдсан гишүүнийг гишүүнээс хасна.
6.11 Компанид санхүүгийн хохирол учруулсан гишүүнийг гишүүнчлэлээс хасна.
6.12 Хуульд заасан бусад үндэслэлээр.